69 настай ахмад настан өөрийн 6 хүүхдээрээ асруулахыг хүсэж, шүүхэд хандлаа
Завхан аймгийн 69 настай ахмад настан зургаан хүүхэд түрүүлж, өсгөжээ. Гэтэл түүнийг асрах хүн олдохгүй байгаа аж. Иймд тэрбээр тэрбээр хүүхдүүдээрээ асран хамгаалуулахыг хүсэж, шүүхэд хандсан байна.
Ахмад настан тархины цус харвалтын улмаас байнгын асаргаанд байх шаардлагтай болжээ. Зургаан хүүхэд нь тодорхой хугацаанд ээлжээр асарч байсан ч хоорондоо маргалдаж, эцэстээ эхийгээ асрах хүнгүй үлдсэн байна.
Хуулинд харгалзан дэмжих төрөл садангүй, ганц бие ахмадуудыг асрамжийн газарт авах заалттай учир тэрээр шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрчээ.