Монголын шигшээ баг Афганистаны талбайд 1-0 харьцаагаар хожигдлоо

10-р сарын 13, 2023 - 09:10
12 сарын өмнө
 0
Монголын шигшээ баг Афганистаны талбайд 1-0 харьцаагаар хожигдлоо

АНУ, Мексик, Канад улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Саудын Араб улсад 2027 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат үргэлжилж байна.

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг урьдчилсан нэгдүгээр шатанд Афганистаны шигшээ багтай таарсан бөгөөд нэгнийхээ талбайд ээлжлэн тоглосны дараа нийлбэр дүнгээр нэг нь цааш шалгарах учиртай.

Тэгвэл уг чухал тэмцээний эхний тоглолт Афганистаны талбайд буюу Тажикистаны нийслэл Душанбе хотод манай цагаар 10-р сарын 12-ны 22:00 цагт боллоо. Улмаар тоглолтын үндсэн цаг 1-0 харьцаагаар өндөрлөж Афганистанчууд давуугаа авав.

Афганистан дахь улс төр, нийгмийн тодорхойгүй байдлын улмаас тус улсын шигшээ баг тоглолтуудаа Душанбе хотод хийсээр байна.

Тэмцээний хариу тоглолт 10-р сарын 17-ны 15:00 цагаас нийслэл Улаанбаатар хотод болно. Хэрэв Монголын шигшээ баг уг тоглолтод хожвол ДАШТ-ий урьдчилсан шатанд үргэлжлүүлэн тоглох юм.

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 183-т жагсдаг бол Афганистан даруй 25 байраар дээр буюу 158-т эрэмбэлэгддэг.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow