Монголын говиос шувуу төст үлэг гүрвэлийн шинэ зүйлийг олжээ
Палеонтологичид Монголын Өмнөговь аймгийн Баруун Гоёот гэдэг газраас шувуу төст жижиг үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан араг ясыг олсон тухай PLOS One сэтгүүлд мэдээлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан араг ясны байрлалаас харахад толгойгоо хоёр хөл дээрээ тавиад биеэ сүүлээрээ сайтар ороож, тав тухтай хэвтэж буй нь унтаж байгаа шувуу мэт харагдана.
Энэ бол өнөө үеийн шувуудын өвөрмөц зан авир юм. Харин одоо бид энэ зан авир нь зөвхөн шувуунд байдаг өвөрмөц шинж чанар биш гэж хэлж болно " гэж судалгаанд оролцоогүй хөндлөнгийн шинжээч Чикаго хотын Байгалийн түүхийн музейн чулуужсан мөлхөгчдийн туслах куратор палеонтологич Др. Жингмэй О'Коннор CNN-д ярьжээ.
Олдворыг судалсан эрдэмтэд, энэ үлэг гүрвэл нь шинэ төрөл зүйл болохыг тогтоож, түүнд “Jaculinykus yaruui” гэсэн нэр өгчээ. Энэ нэрийн эхний үг нь домогт луу болох Якулус, эртний грек хэлээр сарвуу гэсэн утгатай оникус гэсэн үгний нийлбэр бол зүйлийн нэр буюу сүүлчийн үг нь яаруу, түргэн гэсэн монгол үгнээс гаралтай.