Монголын чөлөөт бөхийн тамирчид Цэргийн ДАШТ-ээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

12-р сарын 2, 2023 - 11:09
1 жил өмнө
 0  32
Монголын чөлөөт бөхийн тамирчид Цэргийн ДАШТ-ээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

Монголын чөлөөт бөхийн тамирчид Цэргийн ДАШТ-ээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ Азербайжан улсын нийслэл Баку хотод чөлөөт бөхийн Цэргийн дэлхийн аварга шалгаруулах арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-нд болж байна. Тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Д.Цогзолмаа нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Харин 53 кг-ын жинд Г.Оюундарь, 55 кг-д Б.Отгонтуяа, 65 кг-д Ц.Цогбадрах нар мөнгөн медаль хүртсэн бол 61 кг-ын жинд Э.Энхболд, 70 кг-д Ц.Чинзориг, 79 кг-д О.Сүлдхүү нар хүрэл медаль хүртлээ.

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow