Монголын буучид shotgun-ий ДАШТ-д анх удаа өрсөлдөх боллоо
Тайланд улсын Паттаяа хотод практик буудлага спортын shotgun буюу гөлгөр гол төмөртэй урт бууны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-9-ний өдрүүдэд болно. Дөрвөн жил тутамд болдог тус тэмцээнд Монголын баг тамирчид анх удаа цэц мэргэнээ сорих юм. Тэмцээнд эх орноо төлөөлөн ДАШТ-ий хүрэл медальт Ц.Дашдэмбэрэл, спортын мастер Г.Наран-Очир, Б.Жавхлантөгс нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж буй бөгөөд тэд маргааш тэмцээн болох Тайланд улсыг зорино.