Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

3-р сарын 26, 2024 - 19:11
9 сарын өмнө
 0  34
Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 175 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн баттерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. 

Энэхүү байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн баттерейг цуглуулах, хадгалах системийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэлээ. 
Нэмэлт мэдээлэл, 

  • Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн баттерей байгаль орчинд хаягддаг  гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхэгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. 
  • Энэ нь нийт хаягдлын 19 хувь орчим хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.
  •  Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй байдаг байна.
    Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow