Монголд гээсэн бамбаруушийг нь Канад руу явуулсанд талархлаа илэрхийлэв

8-р сарын 24, 2023 - 16:42
1 жил өмнө
 0  81
Монголд гээсэн бамбаруушийг нь Канад руу явуулсанд талархлаа илэрхийлэв

Монголд аялахаар ирсэн жуулчин охин хайртай бамбаруушаа гээж, ээж болон хөтөч нь цахим хуудастаа чухал зүйлийг нь олж өгөхийг хүссэн. Долоон настай Канад охины аавынх нь үнэр шингэсэн ганц бамбарууш хэмээн гарчигласан тус зар мэдээлэл олон хүнд хүрч, маршрутаар нь аяласан хүмүүс амарсан жуулчны бааз, байрласан газартаа эрсэн тухайгаа мөн хэлжээ.

Тэгвэл тэрхүү охины хувьд үнэ цэнтэй тоглоомыг нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг алдарт Хонгорын элсэний ар хормой дахь "Жуулчин говь 2" баазаас  ажилчид нь олж, хот руу явах амрагчдад дайсан байна. Улмаар тэрхүү илгээмжийг Улаанбаатарт авч ирж, өнөөдөр /2023.08.24/ Канад руу нисч байгаа иргэнд өгч явуулжээ.

Бамбаруушийн эзэн охин Канад улсын иргэн бөгөөд тус тоглоомыг аав нь бэлэглэсэн учир аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом нь аж. Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг гээсэн бөгөөд чухам хаана орхисноо мартсан байна. Харин жуулчны баазын хүмүүс болох У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас тэрхүү бамбаруушийг олж, охиныхоо бамбаруушийг хайж байгаа зарыг уншиж, эзэнд нь хүргүүлэхээр болжээ.
  
Share:
81

like

dislike

love

funny

angry

sad

wow