Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийнэ

8-р сарын 21, 2023 - 12:58
1 жил өмнө
 0  16
Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийнэ

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г зохион байгуулах гэж байна.  

Энэхүү судалгааны зорилго нь

  • Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
  • Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
  • Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах юм. 

2023 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10-н хүртэл нийт 8,000 өрхөөс мэдээлэл цуглуулна.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow