Монгол иргэд эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д бид төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах тодорхой албан даалгаврыг авч миний бие мөн ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг оруулааар бэлтгэж байна.