Модон жорлонд унасан ГУРВАН настай охиныг эсэн мэнд гаргаж авчээ

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд бага насны хүүхэд жорлонд өчигдөр унасан байна.
Энэ тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт есдүгээр сарын 8-ны 08.30 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсан ажээ. Албаныхан аврах ажиллагаа хийснээр охиныг эсэн мэнд гаргаж авч чадсан байна.






