Машинтайгаа замын руу онхолдож, хоёр хүүхэд нэг том хүн нас баржээ
Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдожээ. Автомашины бүхээг дотор иргэн Ө /38 настай эрэгтэй/, С /8 настай эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээн өгсчээ. Харин иргэн О /38 настай эмэгтэй/, Д /14 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байна. Иймд цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.