Машин дотроо хүн шатааж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

9-р сарын 4, 2024 - 10:10
4 сарын өмнө
 0  23
Машин дотроо хүн шатааж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

 Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт есдүгээр сарын 01-ний шөнийн 01:00 цагийн үед “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow