Эмэгтэйн толгойд уут углаж, биед нь явсан бэлэн мөнгийг нь дээрэмджээ

9-р сарын 18, 2025 - 16:53
2 сарын өмнө
 0  52
Эмэгтэйн толгойд уут углаж,  биед нь явсан бэлэн мөнгийг нь дээрэмджээ

Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмдсэн дуудлага цагдаагийн  газарт бүртгэгджээ. 

Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойнд нь уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Ташрамд дурдахад, энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.

 

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow