Малдаа явсан эмэгтэй хүүхдийн хамт амиа алджээ

11-р сарын 6, 2023 - 09:20
1 жил өмнө
 0  100
Малдаа явсан эмэгтэй хүүхдийн хамт амиа алджээ

Төв аймаг, Эрдэнэсант сумын Сайн хөндлөн гэдэг газар тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22:38 цагт Онцгой бадйлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С 45 настай, эмэгтэйг хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 13:07 цагт иргэн С 45 настай, эмэгтэй, Е 12 настай, эрэгтэй нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Харин иргэн Г 17 настай, эрэгтэй нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байжээ.

Share:
100

like

dislike

love

funny

angry

sad

wow