Согтуу жолооч айлын хашаа мөргөж, жалга руу оржээ

3-р сарын 20, 2025 - 19:43
3 сарын өмнө
 0  51
Согтуу жолооч айлын хашаа мөргөж, жалга руу оржээ

ХУД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota prius" маркийн автомашин айлын хашаа мөргөөд явчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ сарын 19-ний 18.00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Гомдол мэдээллийн дагуу шалган, зам тээврийн осол гаргасан эрэгтэй жолооч "А"-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь олж тогтоон, Хан Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ТЦА-наас мэдээллээ.

Share:
51

like

dislike

love

funny

angry

sad

wow