Монголд шатрын сургууль байгуулах хүсэлтээ Oлон улсын шатрын шатрын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов илэрхийллээ

FIDE буюу Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын анхны ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов манай улсад айлчилж байна. Тэрээр өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай уулзах үеэр хэллээ. Монголд шатрын спортыг хөгжүүлэх нэг боломж нь шатрын төрөлжсөн сургууль байгуулах юм. Олон улсын шатрын шатрын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кирсан Николаевич Илюмжинов өөрийн туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсад шатрын сургууль байгуулсан тохиолдолд олон улсад өндөр амжилт гаргах тамирчдыг тоо эрс нэмэгдэхийг онцоллоо.
Ташрамд дуулгахад, ирэх аравдугаар сард Улаанбаатар хотод шатрын Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.






