ЛАМХАЙ НАРТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ТУСГАЙ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ ШАЛГАЖ БАЙНА
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:
" Ламхай нартай холбоотой хэрэг анх 6-р сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, БГД-ийн 1-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Мөрдөн байцаах албанд харьяалагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүнд Эрүүгийн ангийн тусгай ангийн 12.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөн мөрдөгчийн ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой асуудалд сэтгүүлчид цензургүй мэдээлж байгааг анхаарах шаардлагатай. Энэ нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд болон мөрдөн байцаах ажиллагааны нууцлалын асуудал хөндөгдөж байна.
Хүүхдийн эрх бол томчуудын эрхээс илүү нарийн зүйл. Бага насны хүүхдээс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулдаг нарийн зохицуулттай. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудал дээр хөнгөн хандаж болохгүй. Цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ"гэв.