“Куралай” бүжгийн хамтлаг олон улсын тэмцээнд тэргүүлжээ
ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотод зохион байгуулж байгаа “Сибирь зажигает звезды!” олон улсын урлагийн наадмаас Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Куралай" бүжгийн хамтлан ардын бүжгийн төрөлд тэргүүн байрын шагнал хүртлээ.
Тэмцээнд нийтдээ 142 хамтлаг, ардын бүжгийн төрөлд 40 хамтлаг оролцож авьяаc чадвараа сорин өрсөлджээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ю.Айнурын удирдсан "Куралай" бүжгийн хамтлаг уг тэмцээнд монгол ардын "Журай гэлдэн" бүжгээр оролцсон аж.