Хүүхдэд ээлгүй “Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж 2 настай охин хүнд гэмтжээ

10-р сарын 9, 2023 - 17:07
1 жил өмнө
 0  620
Хүүхдэд ээлгүй “Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж 2 настай охин хүнд гэмтжээ

Энэ явдал ес   хоногийн өмнө тус цэцэрлэгт болжээ. Багш нар нь хараа хяналтгүй орхисноос хүмүүжиж байсан бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазаж бэртээжээ. Тус цэцэрлэг нь 4 бүлгийн 10 багштай атал хүүхдүүдийн зодооны талаар юу ч мэдээгүй гэж ар гэрийнхэнд нь хариулсан байна. Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэн “Амила” цэцэрлэгийн удирдлагад “Хүүхдүүдээ харж хандаагүй” хэмээн гомдол гаргасан ч тус цэцэрлэгийнхэн "мэдэхгүй хараагүй" гэсэн хариултыг өгсөн байна. Хазсан хүүхдийн ар гэрийхэнд хэлсэн боловч хүүхдийн аар гэрийнхэнл хэлсэн боловч  уучлалт ч гуйгаагүй гэнэ. Бага насны хүүхэд бусдыгаа гэмтээхэд хуулийн хүрээнд ямар ч зохицуулалт байхгүй учир ядаж цэцэрлэгийн зүгээс анги хариуцсан багшид арга хэмжээ авах, цаашилбал энэ мэт хэрэг удаа дараа гаргасан “Амила” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналтай байгаагаа гэмтсэн охины ар гэрийнхэн хэлж, “Шүгэл үлээж” байгаагаа мэдэгдсэн юм.

Share:
620

like

dislike

love

funny

angry

sad

wow