Хүч хэрэглэсэн бичлэгтэй холбогдуулан Б.Гантулга, Н.Урин хоёроос мэдүүлэг авчээ
Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тэр өдөр хамт байсан хүмүүс болон Б.Гантулга, Н.Урин хоёроос мэдүүлэг авч эхэлжээ. Тодруулбал,Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу "Sеkstsagaanbogd"-ийн цахим орчинд нийтлэгдсэн бичлэгтэй холбогдуулан СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор Б.Гантулга, Н.Урин нараас мэдүүлэг авч хүчирхийллийн эсвэл танхайн хэрэг үү гэдгийг тодруулах үйл ажиллагаа явагдаж байна.