Хятад, Монголоос гаралтай шар шороон шуурга Японы газар нутгийн зарим хэсэгт хүрчээ

4-р сарын 14, 2023 - 09:37
2 жил өмнө
 0  16
Хятад, Монголоос гаралтай шар шороон шуурга Японы газар нутгийн зарим хэсэгт хүрчээ

Хятад, Монгол улсуудын нутаг дэвсгэрээс гаралтай шар шороон шуурга өчигдөр Япон улсын баруун болон умард бүс нутгуудад хүрчээ.

Үүний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам тээврийн хөдөлгөөнд саад гарч болзошгүйг Японы Цаг Уурын Хүрээлэн анхааруулсан байна.

Пүрэв гарагийн өглөө Осака хотод үзэгдэх орчин таван километрээр хязгаарлагдаж байжээ. Фүкүока, Нагоя, Сэндай, Саппород бас ижил нөхцөл байдал үүссэн байна. Нийслэл Токио хотод шар шороон шуурганы нөлөө ажиглагдсан нь 2021 оны тавдугаар сараас хойших анхны тохиолдол болжээ. Шар шороон шуурга бямба гараг хүртэл үргэлжлэхийг Японы холбогдох албаныхан мэдээлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр нийслэл Бээжин болон Хятадын умард бүсийн хотуудыг шар шороон шуурга дайрч байжээ. Дараа нь Лхагва гарагт Өмнөд Солонгосын газар нутаг бараг бүхэлдээ нарийн ширхэгтэй тоосонд дарагдсан юм. Шар шороон шуурганы эх үүсвэрийг Монголын говь гэж үздэг. Жил бүрийн хавар баруунаас зүүнийг чиглэсэн салхины урсгал байгалийн ийм үзэгдлийг бий болгодог байна.

 

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow