Хуулиа хэт чангаруулбал хохирогчийн амь насыг хөнөөдөг , гэрчийг устгадаг болох аюултай

10-р сарын 31, 2023 - 12:40
1 жил өмнө
 0  67
Хуулиа хэт чангаруулбал хохирогчийн амь насыг хөнөөдөг , гэрчийг устгадаг болох аюултай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулиар бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялыг чангаруулахаар төлөвлөж байгаа юм.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат "Ялын бодлогыг чангаруулах нь зөв. Харин чангаруулснаар ямар үр дүн гарах вэ. Гэмт хэргийн гаралт, илрүүлэлтэд яаж нөлөөлөх вэ. Хохирсон бага насны хүүхдийг бүр алдаг, гэрчийг устгадаг болоод гэмт хэрэг нь илрэхгүй байх аюултай. Олон түмний бухимдлыг дарахын тулд  чангаруулаад байж болохгүй . Бас бодолцож дэнслэх хэрэгтэй" гэв.

Share:
67

like

dislike

love

funny

angry

sad

wow