Хууль зүй, дотоод хэргийн сайдад Б.Солонгоог томилохоор тохирчээ

10-р сарын 3, 2023 - 13:39
1 жил өмнө
 0  165
Хууль зүй, дотоод хэргийн сайдад  Б.Солонгоог томилохоор тохирчээ

 Х.Нямбаатар  Хотын даргын суудалд очих саналыг хүлээж авсан гэх мэдээлэл байна. Харин түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо нарын хувилбар яригджээ. Дийлэнх нь буюу Ерөнхий сайд ч  Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоог дэмжсэн гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд маргааш энэ бүх томилгоог Засгийн газрын хуралдааныы дараа албажуулан олон нийтэд мэдээлэхээр зэхэж буй аж.

Б.Солонгоо гэж хэн бэ?

 Түүний хувьд ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргын албанаас гадна Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд болсон. Улстөрд бол шинэ хүн ч АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн, чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдээд байгаа аж

Share:
165

like

dislike

love

funny

angry

sad

wow