Х.Тэмүүжин: МАН-ынхан шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хонгил дотроо бэлэглэх гэж байна

11-р сарын 27, 2023 - 13:07
1 жил өмнө
 0  22
Х.Тэмүүжин: МАН-ынхан шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хонгил дотроо бэлэглэх гэж байна

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар Хууль зүйн сайд асан, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Одоогийн Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах тухай ямар нэгэн заалт байхгүй байгаа. Тиймээс үүнийг авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй. Харин эрүүгийн маргааныг шийддэг шүүхийн процессыг хялбарчлах маягтайгаар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн эрх мэдлийг шилжүүлж, авлигын хэргийг давж заалдах шатны эхлэн хэлэлцдэг болгох тухай юм.

Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хэлэлцэж процессыг богино болгохыг хуульчлах гэж оролдож байна. Шударгаар шүүлгэх эрхийг хайчилж танаад өөрсдөө даалгавар өгвөл түүнийг нь хурдан шийдвэрлэж болох шүүхийн хялбаршуулсан систем хийх гэж оролдож байгаа юм. 

Хүнийг хэлмэгдүүлэх, улс төрийн захиа даалгавар биелүүлэх, улс төрийн өрсөлдөгчдөө намнах эрх мэдлийг Ерөнхийлөгчдөө аваачиж өгөх санаачилгыг МАН-ынхан гаргаж байна. 

Эрх баригчид иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлаж, шүүхийн үйл ажиллагааг доголдуулах вий гэсэн болгоомжлол байна. 2017 онд АН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болох гэж байсан учраас Ерөнхийлөгч дээр МАН-ынхан эрх мэдлийг овоолж байсан.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ шүүх эрх мэдлийг хонгил дотроо бэлэглэх гэж байна" хэмээв. 

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow