Ховд аймагт тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ

9-р сарын 10, 2023 - 13:41
1 жил өмнө
 0  9
Ховд аймагт тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ

Ховд аймгийн Жаргалант суманд Тарваган тахлын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан ойрын хавьтал найман иргэнд PCR шинжилгээ хийжээ. 

PCR шинжилгээний хариу өчигдөр 18:00 цагт гарсан байна.

Улмаар тарваган тахлын халдвартай иргэний ойрын хавьтал болсон хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж, постуудыг татан буулгаж, хөдөлгөөнийг хэвийн болгосон байна. Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа "Тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцаллаа. Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж, шинжилгээгээр батлагдсан.

Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийлээ. Шинжилгээний эцсийн хариу бүгд сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж, постуудыг татан буулган хөдөлгөөнийг хэвийн болгосныг мэдэгдье.

Тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна. Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар боллоо" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow