Өсвөр насны үе тэнгийхнээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Д.Саямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.
16-17 насны охид нэгнийгээ бүлэглэн зодож буйг харуулсан бичлэг 3-р сарын 9-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг мөрдөн шалгаж, хувийн хэвшлийн 3 сургууль, төрийн 2 сургуулийн сурагчдыг шалгаж байна.
Улмаар Д.Саямааг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлан, хориг тавьсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад үндэслэн түүнийг яллагдагчаар татсан байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм. Уг хэрэгт анх 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Хуулийн заалтад ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ.
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах
2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж
2.Энэ гэмт хэргийг:
2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

