Хилчид төөрч, осгосон малчны амийг аварчээ
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт Дорнод аймгийн Чойбалсан сумын III багаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11.30 цагт малаа хайхаар яваад сураггүй болсон гэж ханджээ.
Ахлах ахлагч Х.Ганзориг, байлдагч Х.Нямгарав бүрэлдэхүүнтэй хилийн манаач улсын хилээс 10 километрийн зайд төөрч осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амийг нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.