Хил орчмын бүсээс 2 сая ам.доллар бэлнээр тээвэрлэсэн автомашин саатуулжээ

4-р сарын 16, 2024 - 08:29
8 сарын өмнө
 0  286
Хил орчмын бүсээс 2 сая ам.доллар бэлнээр тээвэрлэсэн автомашин саатуулжээ

Хил орчмын бүсээс 2 сая ам.доллар бэлнээр тээвэрлэсэн автомашин саатуулжээ. Улмаар үүнтэй холбогдуулж, Р.Базарыг хойшлуулашгүйгээр баривчилсан иухай эх сурвалж мэдээлэв. Иймд Р.Базарын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” компаниуд, Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн. “Алтайн хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал гэх В.Бат-Эрдэнийг ч мөн саатуулсан гэнэ. Тодруулбал, түүнийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Яг одоо түүний хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийсэн аж.  Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ болон Х.Хаш-Эрдэнэ нарын иргэнийг 48 цаг саатуулсан байна.

“Алтайн хүдэр” нь л гэхэд оффшор бүсэд байгуулсан компанитайгаа гэрээ байгуулж, дэлхийн зах зээлийн ханшаар хүдэр борлуулсан орлогоо тухайн аж ахуйн нэгжийнхээ данс руу шилжүүлээд, Монгол Улсад бага орлого олсон мэтээр тайлан гаргаж, түүнээсээ татвараа төлж, илүү гарсан мөнгөө угаасан гэх мэдээлэл байдаг. “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2012 онд авсан зээлээ төлөлгүй “луу унжсан” учраас Лондоны арбитрын шүүхийн шийдвэр гарч, нийт 31 170 540 ам.доллар, 15 736 евро, 1 138 549 фунт стерлинг Р.Базарын компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийгээ төлөөгүй учраас Цээл сум дахь Таяннуурын уурхайн баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнх нь хамт албадан дуудлагаар худалдахаар болж байв.

Share:
286

like

dislike

love

funny

angry

sad

wow