Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Баян-Өлгий аймгийн нутгаар соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ
Манай улсад өнгөрсөн шөнийн 03:00 цагийн үед соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ.
Энэ явдал Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Баян-Өлгий аймгийн нутгаар гео-соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ. АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын судалгааны газар (NOAA) сүүлийн 20 жилд болоогүй гео-соронзон шуурга энэ сарын 10-наас 12-ны хооронд дэлхийд бүртгэгдэнэ гэж мэдээлсэн.
Тус газрын тодорхойлсноор энэ удаагийн соронзон шуурганы далайцын түвшин G4 буюу “маш хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрэх аж.