Х.Баттулга гадаадад байгаа хэмээн сонсголд ирсэнгүй

12-р сарын 21, 2023 - 10:18
12 сарын өмнө
 0  19
Х.Баттулга  гадаадад байгаа хэмээн сонсголд ирсэнгүй

Төмөр замын асуудлаар Х.Баттулга нарын 59 гэрч дуудагдсан юм. Харин Х.Баттулга гадаадад байгаа хэмээн сонсголд ирээгүй байна. 

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow