Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг Цэцэд өглөө

11-р сарын 29, 2023 - 11:17
1 жил өмнө
 0  29
Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг Цэцэд өглөө

Нэр бүхий иргэд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тухай тогтоол, Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж,  даваа /2023.11.27/ гаригт Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоёулаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болголгүй УИХ-ын гишүүнээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-аас тогтоол гаргасан. Тэгвэл энэ тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзсэн байна.

Цэцэд гомдол гаргахдаа Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарыг Хотын даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн давхар мэдээллийг гаргажээ.

Хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэц гомдол гаргасан иргэнд 14 хоногийн дотор хариу өгөх зохицуулалттай. Энэ хугацаанд иргэнээс ирсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх шаардлагатай эсэх, хэрэв хэлэлцэх бол Цэцийн нэг гишүүнд хувиарлах зохицуулалттай бөгөөд тухайн Цэцийн гишүүн судалж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow