Хашаа мөргөсөн суудлын автомашины жолооч газар дээрээ амь насаа алджээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2023.02.05/ өдрийн 07:40 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж тус автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 7 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгчээ.