Харзны усанд орж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

2-р сарын 6, 2024 - 09:27
11 сарын өмнө
 0  267
Харзны усанд орж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Харзны усанд орж осолдсон харамсалтай хэрэг Архангай аймагт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, Кобе дуудлагатай эрэлч нохойн хамт хаяг дээр очжээ.

Аврагчид Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулж анх усанд орсон газраас 50 м зайд буцалтгүй нэрвэгдэгчийг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Share:
267

like

dislike

love

funny

angry

sad

wow