“Khas Zaya” нэрээр цахим орчинд хортой мэдээлэл түгээсэн хэмээн иргэн С-ийг шүүнэ

9-р сарын 4, 2024 - 08:58
4 сарын өмнө
 0  37
“Khas Zaya” нэрээр цахим орчинд  хортой мэдээлэл түгээсэн хэмээн иргэн С-ийг шүүнэ

Цахим орчинд хуурамч хаяг ашиглан улс төрд нөлөөлөх сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр түгээж байсан этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид саатуулсан.


Шалгалтын ажиллагаа явуулж тухайн этгээдийн гэрт нэгжлэг хийхэд, олон тооны суурин болон зөөврийн компьютер олдсон байдаг. Цахим орчинд  тэрбээр “Khas Zaya” нэртэй аккаунтаар мэдээлэл түгээдэг байсан иргэн С-ийг  2021-2024 онуудад улс төрд сөргөөр нөлөөлөх захиалгат мэдээллийг олон нийтэд түгээж байсан хэмээдэг.  Хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.


Түүнийг  нэр бүхий фэйсбүүк хуудас болон бусад сошиал хаягуудыг ашиглан бусдын нэр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл тараах, заналхийлэх, Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа юм.

 

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow