Харвардын боловсролтой, Ховдын Засаг дарга Э.Болормаагийн улаан дээлний дуулиан

5-р сарын 11, 2024 - 12:51
7 сарын өмнө
 0  32
Харвардын боловсролтой,  Ховдын Засаг дарга Э.Болормаагийн  улаан дээлний дуулиан

Харвард төгсөж, МАН-ын урдаа барьдаг боловсон хүчнүүдийн нэг гэгддэг Ховдын Засаг дарга Э.Болормаа нь хүмүүсийг улаан өнгийн хувцсаар ижилсүүлсэн нь баасан  гарагт  шүүмжлэл дагуулсан сэдэв байв.No description available.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрд хөтөлж оруулсан Э.Болормаа нь арга хэмжээ бүрт ховдынхныг хувцсаар нь ижилсүүлж, дэг журам дор зохион байгуулдаг болсон нь Хойд Солонгосыг санагдуулж байна хэмээн олон нийт бухимдсан тухай хэвлэлүүд мэдээлэв. Захаас нь дурдвал, "Ингэхдээ намынхаа туг шиг улаан өнгийн хувцсаар  голдуу ижилсүүлсэн нь 1980 оны тэгээд Харвард төгссөн боловсролтой гэгдэх эмэгтэйгээс гарахааргүй үйлдэл хэмээн шүүмжилж байна" хэмээжээ. Ингээд бодохоор сэтгэлгээний хоцрогдол гэдэг нь ямар ч боловсрол эзэмшээд , өөрчлөгддөггүй. Багаас төлөвшсөн хүмүүжил юм байна гэх үгсийг ч иргэд хэлж байв. Үүнээс харахад Засаг даргын нүдний шилны гуя улаан байдаг нь зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш гэсэн таамаг ч иргэдээс гарав. Тэгвэл цахим орчинд шуугисан зургандаа  Ховдын Засаг дарга Э.Болормаа хүмүүс хувцсаараа ижилсэхийг шүүмжлэх хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл, би эсвэл төрөөс хувцсаар ижилсэ гээгүй гэсэн мөртлөө өөрөө өмсчихсөн дунд нь зогсох. Гол нь хүмүүс биш өөрөө ижилсчихжээ. Өөрөө өмсөгдсөн юм байна гэж   "шоглож" байгаа иргэд ч гарав.


Юутай ч залуу улс төрч, Харвард төгссөн Засаг даргаас шинэчлэл биш дарангуйлалын өнгө аястай зүйл "үнэртэж"  байна гэсэн юм.  Улстөрч хүний  үг хэлэмж, үйлдэл амнаас гарах авианаас илүү  үнэнийг хэлээд өгдөгийг дээрх гэрэл зургууд нотлож буй бус уу. Бурууд нүд хурц гэдэг. No description available.

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow