“Хармагтай” Монголын өмнөд бүсийн цахилгаан сүлжээнд холбогдлоо

8-р сарын 25, 2023 - 14:46
1 жил өмнө
 0  18
“Хармагтай” Монголын өмнөд бүсийн цахилгаан сүлжээнд холбогдлоо

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн зэс-алтны “Хармагтай- төсөл Монголын Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээтэй амжилттай холбогдсоныг “Xanadu Mines” болон “Zijin Mining” мэдэгдлээ. Ингэснээр төслийн бүтээн байгуулалт болон хайгуулын ажлыг ахиулах боломж бүрдэж байна.

Үүний зэрэгцээ “Хармагтай” төслийг бүтээн байгуулалтын шатанд шилжүүлэхээр төслийн талбайд нэмэлт сайжруулалтуудыг хийж эхэлсэн байна. Оюутолгойн зэс, алтны уурхайтай адил 35 кв-ын цахилгаан шугамыг Монголын Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээтэй холбожээ.

Энэ нь “Хармагтай” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа болон хайгуулын ажлын цахилгааны хэрэгцээг хангахаар байгаа юм байна.

“Хармагтай” төсөл нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны нөөц ихтэй.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow