“Харь гаригийн хүний цогцос”-ыг МексикийнКонгрессийн сонсголд танилцуулжээ

9-р сарын 14, 2023 - 08:18
1 жил өмнө
 0  121
“Харь гаригийн хүний цогцос”-ыг МексикийнКонгрессийн сонсголд танилцуулжээ

Мексикийн сэтгүүлч, уфологич Хайме  Мауссан 1000 жилийн настай "хүн биш" хоёр биетийг "манай дэлхийн хуурай газрын хувьслын нэг хэсэг биш" гэж Мягмар гаригт Мексикийн Конгрессийн “Үлмэдэгдэх нисдэг биет”-үүдийн талаарх анхны хэлэлцүүлгийн үеэр шилэн хоргонд хийж танилцуулав.

Мексикийн Автономит Үндэсний Их Сургуулийн судлаачид нүүрс төрөгч-14-ийн шинжилгээ хийснээр хоёр цогцос 1000 орчим жилийн настай болохыг тогтоосон бөгөөд гар тус бүрдээ гурван хуруутай аж.


Тэрээр Перугийн Куско дахь уурхайгаас тус чулуужсан цогцос, диатомт газрын давхарга буюу эртний фитопланктон замагнаас олдсон гэжээ."Эдгээр нь“ ямар нэгэн үл мэдэгдэх нисдэг онгоцны сүйрлээс олдсон амьтад биш гэнэ. Тэд диатомын уурхайгаас олдсон бөгөөд хожим нь чулуужсан" гэж тэр хэлээд дараа нь "Тэд харь гаригийнхан мөн эсэхийг бид мэдэхгүй, гэхдээ тэд оюун ухаантай,  бидэнтэй хамт дэлхий дээр амьдарч байсан. Энэ уудам орчлонд бид ганцаараа биш, бид энэ бодит байдлыг хүлээн авах ёстой" гэжээ.

Мексикийн эрдэмтэдийн туршилтаар тус цогцосны дээжийн ДНХ-ийн 30 гаруй хувь нь "үлмэдэгдэх" болохыг тогтоосон гэж Мауссан мэдэгдэв.Нэг биетийн биед өндөг юмуу өндгөвчтэй, нөгөөд нь Осми гэх мэт ховор металл суулгац байсан .

Олон арван жилийн турш харь гаригийн үзэгдлийн талаар судалгаа хийж буй эрэн сурвалжлагч сэтгүүлч Мауссан нь 2017 онд Перугаас таван мумми олдлоо хэмээсэн нь хүний хүүхдийн цогцосын үлдэгдэл болох нь тогтоогдсон гэж "The Independent" тэмдэглэжээ.

Мягмар гарагт болсон Мексикийн конгрессын сонсголд мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд арав гаруй жил ажилласан F-18 онгоцны нисгэгч асан Райан Грейвсоролцов.Грейвс бол нисдэг биетүүд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулдаг гэж маргаж, өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын дэд хорооны өмнө мэдүүлэг өгсөн Америкийн гурван ахмад нисдэг биетийн талаар мэдээлэгчийн нэг байсан юм.


Харвардын их сургуулийн астрофизикч Ави Лоеб мягмар гарагт болсон Мексикийн конгрессын сонсголын үеэр EL Paisсонины сэтгүүлч "Орчлон ертөнцөд хүн төрөлхтөн ганцаараа байдаг гэж бодох нь өрөөсгөл юм. Магадгүй эдгээр амьтад дэлхий дээр хүн оршин тогтнохоос өмнө байсан байх гэжээ. Тус конгрессийн хуралд туршлагатай нисгэгчид болон гэрчүүд үл мэдэгдэх нисдэг биетэй таарч мөргөлдөхөөс зайлсхийж байсан тухай болон өөр олон баримт мэдээллийг ярьж хэлэлцжээ. 

Share:
121

like

dislike

love

funny

angry

sad

wow