Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
Ханжоу-2022 Азийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн -57 кг-ын жинд хүч үзэх байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Монголын багийн гол найдваруудын нэг ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хяналтын жин үзэлтэд бүдэрснээр барилдах боломжгүй болсон.
Харин -63 кг-д хүч үзсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Казахстаны Эсмигул Куюуловад гартаа өчүүлснээр цэвэр ялагдаж, үзэгчдийн эгнээнд шилжлээ.