Хамас бүлэглэлд барьцаалагдсан дөрвөн хүн нас баржээ

6-р сарын 4, 2024 - 12:37
7 сарын өмнө
 0  33
Хамас бүлэглэлд барьцаалагдсан дөрвөн хүн нас баржээ

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас бүлэглэл Израилийн нутаг дэвсэр рүү дайрч 251 хүнийг барьцаанд авч, 1,200 орчим хүний амийг бүрэлгэсэн. Энэ дайралт Хамас бүлэглэл болон Израилийн Засгийн газрын хооронд том дайныг эхлүүлж, энэ дайн өнөөдөр хүртэл үргэлжилж Газад хямрал газар аваад байгаа юм.


Израилийн арми барьцааны иргэдийг бүрэн суллахыг шаардсаар байгаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард долоо хоногийн хугацаанд Газад гал зогсоох үеэр барьцааны иргэдээс 105-ыг сулласан бөгөөд 120 орчим хүн барьцаанд үлдсэн гэж тооцож байгаа юм. Барьцаалагдсан 40 орчим хүн амь үрэгдсэн гэж Израилийн албаны хүмүүс мэдээлж байсан бол дахин дөрвөн барьцааны хүн алагдаж амиа алдсаныг Израилийн арми мэдээллээ. Израилийн эх сурвалж Газын өмнөд хэсгийн Хан Юнис хотод Израилийн цэрэг армийн явуулсан ажиллагааны үеэр барьцааны дөрвөн хүн алагдсан гэдгийг хэлсэн ч чухам юу болсон талаар тодорхой мэдээлээгүй байна. Ямартай ч эдгээр дөрвөн хүн нэг дор алагдсан гэжээ. Британид гаралтай Израилийн иргэн 51 настай Надав Поплевел, 79 настай Чайм Пери, 80 настай Ёрам Мецгер, 85 настай Амирам Күпер нар нас баржээ. Израилийн сүүлд нас барсан гэж мэдээлээд байгаа Надав Поплевелыг нас барсан гэж Хамас бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн ч Их Британийн Засгийн газар нас барсан нь одоо ч тодорхойгүй гэж мэдээлжээ.


Хамасын барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхний зүгээс Израилийн армийн уг мэдэгдлийн дараа удирдагчдад хандан барьцааны иргэдийг эрэн хайх аврах ажиллагааг эрчимжүүлэхийг шаардсан байна.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow