Халз мэтгэлцээнд Трамп ялагдсан гэж ажиглагч дүгнэв
Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп мягмар гарагийн орой явагдсан телевизийн халз мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрист ялагдлаа гэж консерватив улс төрийн тоймч Марк Халперин дүгнэжээ.
ABC News телевизээс зохион байгуулсан халз мэтгэлцээн Пенсильвани мужийн Филадельфи хотод явагдсан юм. Трамп өөрийн карьерын хамгийн шилдэг мэтгэлцээн гэсэн бол Харрисийн штаб дахин нэг удаа мэтгэлцэхэд бэлэн гэжээ. Марк Халперины хэлж байгаагаар мэтгэлцээн сонгуулийн сунгаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл хөвөгч мужуудын сонгогчид мэтгэлцээнийг хэрхэн хүлээн авч буйг хэн ч мэдэхгүй хэмээн Америкийн телевизийн сэтгүүл зүйд олон арван жил ажилласан Халперин хэлсэн байна. Үүнийг Цагаан ордны түшмэл асан Халперины дүгнэлттэй санал нийлсэнгүй, Трампыг тун сайн байсан гэжээ.