ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ

6-р сарын 26, 2023 - 17:12
1 жил өмнө
 0  20
ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд эхэлж өнгөрсөн Баасан гаригт /2023.06.23/ түр завсарлага авсан. Тэгвэл өнөөдөр /2023.06.26/ тус 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлын дүгнэлтийг танилцуулж байна. Шүүгч  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм.

Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт 2021 оны нэгдүгээр сард ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байв.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow