Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийлээ

4-р сарын 10, 2024 - 07:25
8 сарын өмнө
 0  11
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийлээ

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллын сүлжээг бүрэн шинэчилжээ. Үүнээс гадна угаарын хордлого, олныг хамарсан хордлогын үед тусламж, үйлчилгээ авахад ээлтэй байх зохицуулалтыг хийх үүднээс хүлээлгийн танхимд хүчилтөрөгчийн аппаратыг суурилуулж, усанд орох өрөөг тохижуулжээ. Мөн гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй хүүхэд ирсэн тохиолдолд үүднээс шууд тусгаарлах өрөөнд оруулахаар бэлтгэжээ.No description available.

Үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор хүлээлгийн өрөө болон заалыг олон улсын стандартад нийцүүлж засварлахдаа нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан буланг мөн байгуулжээ. 
ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 24 цагаар ажиллах эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.  Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар хоногт 250-500 хүүхэд үйлчлүүлдэг.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow