Хятадын банктай байгуулсан своп хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юанийг хаав

12-р сарын 27, 2023 - 10:58
12 сарын өмнө
 0  27
Хятадын банктай байгуулсан своп хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юанийг хаав

Монголбанкнаас мэдээлснээр энэ онд гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч байна. Энэ нь БНХАУ-ын Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 1.5 тэрбум юань, Монгол Улсын Хөгжлийн банкны Евро бонд”-ын 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иен болон Засгийн газрын бусад гадаад зээлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж буй аж. Тодруулбал, Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 онд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаажээ. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон алдагдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, ОУВС болон бусад Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад чухал үйл явдал болж хэмээн мэдээллээМонголбанк 2023 онд том дүнтэй төлбөрүүдийг хийснээр гадаад валютын албан нөөц (ГВАН) 4.5 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрээд байна. Түүнчлэн эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 1 хувиар чангараад байна гэв.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow