Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

11-р сарын 7, 2023 - 18:24
11 сарын өмнө
 0
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.  Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө -10 градус байгаа бол ирэх хоногуудад -13...-15 градус болж хүйтний эрч чангарна.

Шөнөдөө:

  • Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -26...-31 градус хүйтэн.
  • Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -21...-26 градус
  • Туул, Орхон, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр -16...-21 градус.
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус
  • Бусад нутгаар -11...-16 градус хүйтэн.

Өдөртөө:

  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -12...-17 градус
  • Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан.
  • Бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

ОБЕГ-аас зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын мэдээг тогтмол сонсох, хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах, өндөр хүчдэлээс хол байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг зөвлөлөө.

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow