Их хэмжээний юань асуудал Өмнөговиос их хуралд нэр дэвших гэж байгаа аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг "сандаргажээ"
Цахим сүлжээнд "Их хэмжээний юань оруулж ирж байгаад хил дээр баригдлаа" гэсэн бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дагуу тухайн аймгийн Цагдаагийн газар болон Тагнуулаас ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Дээрх бичлэг үнэн эсэх хэзээний бичлэг гэдэг нь одоохондоо тогтоогдоогүй байгаа ч зарим хэвлэлд мэдээлснээр "Энэ мөнгийг сонгуульд ашиглах гэж оруулж ирж байгаа мөнгө" хэмээж буй юм.
Хууль хяналтынхан тогтоож амжаагүй байгаа ч цахим орчинд хэд хэдэн нэр бүхий төрийн түшээд олны танилуудын нэр холбогдоод байна.Тухайлбал, өчигдөр Өмнөговийн хилээр орж ирсэн сонгуулийн мөнгөний жижиг хэсэг нь энэ. 70 тэрбум гэнэ дээ. Ажнай, С.Бямбацогт, А.Адьяасүрэн нарынх" гэх мэдээлэл цацагдсан нь багагүй шуугиан тарив. Үүнийг харсан зарим хүн үзэл бодлоо илэрхийлсэн нь нэлээдгүй хүнийг бухимдуулсан бололтой. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Зар: Энэ хаягийг хөтлөгчийн оршин суугаа хаяг, үнэн бодит мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авна. Гүтгэгч бүхэнтэй хариуцлага тооцох нь иргэдийн мэдэх эрхийг хангах, миний иргэний үүрэг юм. Мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцна. DM бичнэ үү" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн. Тэгвэл Өмнөговиос их хуралд нэр дэвших гэж байгаа аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн мөнгө гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Харин энэ мэдээлэлд Р.Сэддоржийг сандаргаж, яаран сандран мэдэгдэл хийж, цагдаад мэдээллийг шалгуулахаар болсон гэнэ. Тэрбээр"Цахим орчинд улсын хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн нь Өмнөговь аймгийн нэр бүхий хүмүүсийн сонгуулийн мөнгө" гэсэн илт худал мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг нийтэлсэн хаягуудыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа.
Цаашид гүтгэлэг доромжлол, худал ташаа мэдээлэл энэ мэтээр газар авах хандлагатай байгаа тул та бүхэн үнэн зөвийг тунгааж аливаа мэдээлэлд цензуртэй хандаж байхыг хүсье" гэсэн юм. Юутай ч Өмнөговийнхонтой цаашилбал, нүүрсний хэрэгт их бага хэмжээгээр нэр холбогдсон хүмүүстэй холбож мэдээлэл цацагдаж байна.