Их Британи Вагнерийн цэргийг террорист бүлэг хэмээн зарлана

9-р сарын 6, 2023 - 10:31
1 жил өмнө
 0  19
Их Британи Вагнерийн цэргийг террорист бүлэг хэмээн зарлана

Их Британы засгийн газраас Оросын Вагнер группын цэргийг Лалын хэт даврагч бүлэглэл болох Хамас, Боко Харам зэрэг террорист бүлгүүдтэй адил террорист бүлэг хэмээн зарлана хэмээн мэдэгдлээ. Энэ нь Вагнер группын цэрэгт элсэх болон энэ бүлгийн үйл ажиллагааг дэмжих нь тус улсын нутаг дэвсгэрт эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно гэсэн үг юм хэмээн BBC мэдээллээ.


Их Британийн дотоод хэргийн нарийн бичгийн дарга Суэлла Браверман " Вагнер бол  хүчирхийлэгч, сүйтгэгч... Владимир Путины Оросын цэргийн хэрэгсэл" гэж мэдэгджээ.

Украин болон Африкт явуулж буй үйл ажиллагаа нь "дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тэр хэлэв. Вагнер Оросыг Украин руу довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сири, Ливи, Мали зэрэг Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулж байсан.


Украины иргэдийг хөнөөж, тамласан зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. 2020 онд АНУ Вагнерын цэргүүд Ливийн нийслэл Триполи хотын эргэн тойронд мина байрлуулсан гэж мэдэгдсэн бол 2020 оны  7-р сард Их Британи Вагнер группын цэргүүд "Мали болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад цаазаар авах ял, тамлал үйлдсэн" гэж мэдэгдсэн.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow