Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв
Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Уг хууль нь тавдугаар сарын 1-нээс буюу хэрэгжинэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Түүний хэлснээр бол хууль хэрэгжиж эхэлснээр 1 кг гурилын үнэ 1600 төгрөг хүртэл буурах боломжтой гэсэн билээ.