ГССҮТ: Манай эмнэлэгт 39 хүн хүргэгдэн ирсний нэг нь хүүхэд байна

3-р сарын 29, 2024 - 18:21
9 сарын өмнө
 0  334
ГССҮТ: Манай эмнэлэгт 39 хүн хүргэгдэн ирсний нэг нь хүүхэд байна

 Дундговь-Төв аймгийн чиглэлд гарсан зам тээврийн осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс мэдээлэл өглөө. Тодруулбал, “ГССҮТ-д осолд өртсөн 39 хүн хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж авч байна. Тэдний нэг нь хүүхэд. Харин Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “зөөвөрлөх боломжгүй” буюу биеийн байдал нь маш хүнд эрэмбэлэгдсэн, гэмтлийн шоктой хоёр хүн үлдсэн. Тэдний нэгэнд ГССҮТ-ийн эмч мэс засал хийж байгаа. Биеийн байдал нь тогтворжвол ГССҮТ рүү авна” гэлээ.

Share:
334

like

dislike

love

funny

angry

sad

wow