Гэрээсээ гараад сураггүй болсон 25 настай залууг 11 хоногийн дараа амиа алдсан байхад нь олжээ
25 настай Б гэгч залуу сураггүй алга болоод 11 хонож байна. Цагдаагийнхан онцгой байдлын албаныхан хайж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Эрэн хайж байсан залуу амиа алдсан байдалтай олдож, ар гэрийнхэнд нь дуулгажээ. Талийгаач залуугийн хувьд эхнэр бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байжээ. Тэрээр гэрээсээ гарахдаа утсаа орхисон бөгөөд хамгийн сүүлд Ар гүнт хавьцаа камерын бичлэгт дүрс нь ороод сураггүй болжээ. Гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох ажээ.