Гэрээсээ гараад сураггүй алга болсон мартаж санах өвчтэй малчинг эсэн мэнд олжээ

10-р сарын 13, 2023 - 15:05
1 жил өмнө
 0  36
Гэрээсээ гараад сураггүй алга болсон мартаж санах өвчтэй малчинг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Хашаатын цаана" гэх газар тус сумын харьяат малчин Д аравдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг ОБГ 17:30 цагт хүлээн авсан байдаг.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр застав, Цагдаагийн хэсгийн алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран малчин Д/72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аравдугаар сарын 12-ны өдрийн 10:45 цагт тус багийн “Хүрээ” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 12 км/-аас эсэн мэнд олсон байна.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow